ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нэг. Ерөнхий заалт

1.1. www.jinchin.mn нь “ХОС ЖИНЧИН ЭКСПРЕСС”ХХК-ийн онлайн худалдааны зөвлөн зуучлах үйлчилгээ, тээвэр зууч-ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэхтэй холбоотой үүссэн харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд “ХОС ЖИНЧИН ЭКСПРЕСС” ХХК /цаашид “байгууллага” гэх/ болон үйлчлүүлэгч, хэрэглэгч /цаашид “үйлчлүүлэгч, хэрэглэгч” гэх/ хамтран хяналт тавина.

1.3. Үйлчлүүлэгч үйлчилгээ авахаасаа өмнө энэхүү журамтай сайтар танилцах ба журамд тусгагдсан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээ авах эрх нээгдэнэ.

1.4. Үйлчлүүлэгч байгууллагын вэбсайтын талаар гомдол, санал, хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

Хоёр. Вебсайтын хэрэглэгч ба гишүүнчлэл

2.1. Байгууллагын вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Монгол улсын ба гадаад улсын 18 нас хүрсэн эрх зүйн чадамжтай иргэн бүр гишүүн болох боломжтой.

2.2. Гишүүний хувь хүний мэдээллийн бүрэн бүтэн хангах болон үнэн зөв байдлыг байгууллага шалгах эрхтэй. Хэрэглэгчийн аливаа мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах ба нууцлалын байдлыг байгууллага бүрэн хариуцна.

2.3. Хэрэглэгч өөрийн гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцна. Хэрэглэгч санаатайгаар буруу ташаа мэдээлэл өгөх эсвэл санамсаргүйгээр дутуу мэдээлэл өгсөн тохиолдолд үүнээс болж үүдэн гарах бүх хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээнэ.

2.4. Нэг хэрэглэгч зөвхөн нэг и-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Бүртгүүлсэн и-мэйл хаягийг дахин бүртгүүлэх боломжгүй.

Гурав. Зөвлөн зуучлах үйлчилгээ

3.1. Манай байгууллага нь үйлчлүүлэгчдийг БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй www.jinchin.mn сайтаар дамжуулан зуучлах, тэдэнд бараа сонгох талаар зөвлөгөө өгөх, сонгосон барааг захиалж өгөх, захиалсан барааг тээвэрлэн авч ирэх, барааны буцаалт хийх зэрэг цогц үйлчилгээг үзүүлнэ.

3.2. Зөвлөн зуучлах үйлчилгээ нь зөвхөн www.jinchin.mn нэгдсэн системээр явагдана. Үйлчлүүлэгчийн захиалга өгөх, төлбөр хийх, бараа хүлээж авах зэрэг бүхий л үйл явц энэ системээр хийгдэнэ.

3.3. Үйлчлүүлэгч захиалгын үнэ болон үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч төлбөр төлөгдсөнөөр захиалга баталгаажсанд тооцогдоно. 18:00 цагаас өмнө төлбөр төлөгдсөн захиалга тухайн өдөртөө хийгдэх ба 18:00 цагаас хойш төлбөр төлөгдсөн захиалга дараа өдрийн 10:00 цагаас өмнө хийгдэнэ.

3.4. Үйлчлүүлэгчийн захиалсан бараа захиалга баталгаажсан өдрөөс хойш 5-10 хоногт тээвэрлэгдэн ирнэ. Бүх нийтийн баяр ёслол,гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд тодорхой болон тодорхойгүй хугацаагаар сунгагдаж болно. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанууд багтана.

3.5. Үйлчлүүлэгч захиалгаа өгөхдөө сонгосон барааныхаа марк, өнгө, размер зэргийг сайтар шалгах ба үйлчлүүлэгчийн буруугаас болж бараа буруу ирсэн тохиолдолд үүдэн гарах үр дагаврыг байгууллага хариуцахгүй.

Дөрөв. Нэмэлт үйлчилгээ

4.1. Бараа буцаах ба солиулах

Үйлчлүүлэгч захиалсан бараагаа хүлээж авахдаа заавал шалгаж авна. Барааг хүлээж авснаас хойш 24 цагийн дотор барааг буцаах эсвэл солиулах хүсэлтийг байгууллагад гаргана. 24 цаг хэтэрсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүлээж авахгүй

Бараа буцаах нөхцөл:

4.1.1. Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг буцаахад гарах тээврийн зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл гарах бүх зардал багтана.Тухайлбал Улаанбаатар хотоос Эрээн хүртэл, Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэлх

4.1.2. Үйлчлүүлэгчийн захиалсан барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч буруу гаргасан тохиолдолд барааг буцаахад гарах зардлыг дараах байдлаар хариуцна. Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэлх тээврийн зардлыг үйлчлүүлэгч 70%, байгууллага 30%, Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэл гарах тээврийн зардлыг байгууллагын зүгээс үйлдвэрлэгч, нийлүүлэгчээр гаргуулах талаар зөвшилцөнө. Зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд үйлчлүүлэгч хариуцна.

4.1.3. Үйлчлүүлэгчийн захиалсан барааг байгууллага буруу захиалж буруу бараа ирсэн тохиолдолд буцаалт хийхэд гарах бүх зардлыг байгууллага хариуцна. Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэл, Эрээнээс үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэлх

4.1.4. Бараа буцаахад зөвхөн барааны үнийг тухайн захиалга хийгдсэн өдрийн юаний ханшаар хөрвүүлэн бодож үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ. Бараа захиалахад төлсөн тээврийн хөлсийг буцаан олгохгүй.

Бараа солиулах нөхцөл:

4.1.5. Үйлчлүүлэгчийн буруугаас болж буруу захиалагдан ирсэн барааг солиулахад гарах тээврийн зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл, үйлдвэрлэгч, нийлүүлэгч барааг дахин Эрээн хүртэл гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирэх зардал багтана.

4.1.6. Үйлчилүүлэгчийн захиалсан барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч буруу гаргасан тохиолдолд барааг солиулахад гарах зардлыг үйлчлүүлэгч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч хариуцна. Тухайлбал Улаанбаатараас Эрээн хүртэл гарах зардлыг үйлчлүүлэгч, Эрээнээс үйлдвэрлэгч нийлүүлэгч хүртэл гарах зардлыг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, барааг дахин Эрээн руу гаргах зардлыг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, Эрээнээс Улаанбаатар хот хүртэлх зардлыг үйлчлүүлэгч хариуцна.

4.1.7. Үйлчлүүлэгчийн захиалсан барааг байгууллага буруу захиалж буруу бараа ирсэн тохиолдолд солиулахад гарах бүх зардлыг байгууллага хариуцна. Үүнд Улаанбаатар хотоос үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн байгаа газар хүртэл, үйлдвэрлэгч, нийлүүлэгч барааг дахин Эрээн хүртэл гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирэх зардал багтана.

4.1.8. Орон нутгийн үйлчлүүлэгчийн хувьд бараа буцаах болон солиулахад гарах зардлыг дээрх зохицуулалтын дагуу шийдвэрлэх ба орон нутгаас Улаанбаатар хот хүртэлх, Улаанбаатар хотоос орон нутаг хүртэл гарах зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.

4.1.9. Барааг буцаах эсвэл солиулахад тохиолдолд үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн шаардлагын дагуу өмсөж хэрэглээгүй, угаагаагүй, ярлик тэмдгийг хаяагүй байх шаардлагатай. Үйлчлүүлэгч энэхүү заалтыг зөрчсөнөөс болж үйлдвэрлэгч, нийлүүлэгч бараа буцаах, солиулах хүсэлтийг хүлээж аввахгүй буцаах тохиолдолд үүнээс үүдэн гарах бүх зардлыг үйлчлүүлэгч хариуцна.

4.1.10. Буцаалтын төлбөрийг барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч шалган хүлээн авч төлбөрийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн даруйд үйлчлүүлэгчийн төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ.

4.1.11. Бараа солиулах тохиолдолд барааг үйлдвэрлэгч, нийлүүлэгч руу буцаан явуулах, үйлдвэрлэгч, нийлүүлэгч барааг дахин гаргах, Эрээнээс Улаанбаатар хот руу дахин авч ирэх хугацаа 14-21 хоног байна.

Тав. Бусад заалт

5.1. Үйлчлүүлэгч үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээлэл, санал хүсэлт, гомдол зэргийг веб оператортой чатаар, байгууллагын утас 76000006 эсвэл и-мэйл хаягаар холбогдон авч болно.

5.2. Үйлчлүүлэгчийн гаргасан гомдолыг байгууллага сэтгэлд нь нийцэх хүртэл шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Үйлчилгээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг вебсайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол Улсын иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлогоор Хэрэглэгч манай www.jinchin.mn (вэбсайт, гар утасны апп, үйлчилгээ) ашиглах үеэр бид түүнээс ямар мэдээлэл цуглуулдаг, мэдээллийг нь хэрхэн хадгалж, хамгаалах, ашиглах боломжтойг тодорхойлж, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг заасан. Иймд www.jinchin.mn платформыг ашиглахын өмнө та Нууцлалын бодлого болон Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй сайтар танилцана уу. Нөхцөл тус бүрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд та www.jinchin.mn платформыг ашиглахгүй байх ёстой.

Нэг. Лог мэдээлэл

Лог мэдээлэл гэдэгт Хэрэглэгчийг www.jinchin.mn платформруу компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжөөс хандах үед илэрдэг IP хаяг, үйлдлийн систем, интернэт хөтчийн мэдээлэл, платформруу орсон, гарсан он, сар, өдөр, цаг, минут, платформд байхдаа зарцуулсан цаг хугацаа орно

Хоёр. Күүки мэдээлэл (cookies)

Күүки гэдэг нь Хэрэглэгчийг ямар нэгэн вэбсайтруу хандах үед компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмж дээр автоматаар үүсдэг, Хэрэглэгчийн үүсгэсэн мэдээллийг (нэвтрэх нэр, нууц үг г.м) хадгалдаг жижиг файл юм. Хэрэв та күүки мэдээлэл бидэнрүү илгээхийг хүсэхгүй байвал хэрэглэж буй интернэт хөтчийнхөө тохиргоог өөрчилнө үү. www.jinchin.mn платформд Хэрэглэгчийн күүки мэдээлэл ирэхгүй байх тохиолдолд үйлчилгээ авах боломжгүй болох магадлалтай. Үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Google Map, Google Ad, Google Analytics тэргүүтэй нэмэлт хэрэгслийг бид www.jinchin.mn платформ дээр суулгаж болох ба Google гэх мэт гуравдагч этгээдийн цуглуулж буй күүки, күүкитэй холбоотой харилцаанд бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Гурав. Хувийн мэдээлэл

Хэрэглэгчийг www.jinchin.mn платформд бүртгүүлэх үеэс эхлэн бид зарим хувийн мэдээллийг цуглуулж, хадгална. Хувийн мэдээлэл гэдэгт тухайн Хэрэглэгч хэн болох тухай эсхүл хэн болохыг нь илтгэх нэмэлт бусад мэдээллүүд хамаарна. Үүнд: Овог, нэр, утасны дугаар, имэйл хаяг тус тус багтана. Хувийн мэдээллийг бид дараах байдлаар цуглуулах боломжтой. Үүнд: Хэрэглэгч www.jinchin.mn платформ дээр сайн дураар бүртгэл үүсгэсэн, үүсгэсэн бүртгэлийн мэдээллээ зассан тохиолдолд, www.jinchin.mn платформоос үйлчилгээ авсан тохиолдолд, платформын үйлчилгээг эрхлэгч ХОС ЖИНЧИН ЭКСПРЕСС”ХХК-тай харилцаа холбоо тогтоосон тохиолдолд, Мөн Facebook хаягаараа нэвтэрж орсон тохиолдолд. Facebook хаягаараа нэвтэрж орсон тохиолдолд бид таны майл хаяг болон Facebook нэрийг хадгалдаг болно. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бид чанарын өндөр түвшинд хамгаалж ажиллахыг зорино. Платформын үйл ажиллагааны доголдол, ХОС ЖИНЧИН ЭКСПРЕСС”ХХК-ийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас алдагдсан нууц мэдээлэл, түүний улмаас учирсан хохиролд Хэрэглэгч гомдол гаргах эрхтэй. Харин Хэрэглэгчийн буруугаас алдагдсан хувийн мэдээлэлд бид хариуцлага хүлээхгүй.

ЦУГЛУУЛСАН МЭДЭЭЛЛИЙГ БИД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Нэг. Хувийн бус мэдээллүүд

Хувийн мэдээллээс бусад мэдээллийг бид үйлчилгээгээ сайжруулах, хэрэглэгчдийн талаар статистик үзүүлэлт гаргах, хэрэглэгчээс санал авах, мэдээлэл хүргэх зорилгоор ашиглана.

Хоёр. Хувийн мэдээлэл

Хэрэглэгчийн www.jinchin.mn платформоос авдаг үйлчилгээг илүү амар хялбар болгох зорилгоор, мөн захиалгыг хүргэх зорилгоор ашиглана. Мөн зарим тохиолдолд санал, тодруулга авах, мэдээлэл хүргэх зорилгоор ашиглана. Хэрэв Монгол улсын хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн нэг Хэрэглэгчийн хувийн мэдээллийг шаардсан тохиолдолд хуваалцаж болно. Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дээрхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЗАСАХ, ӨӨРЧЛӨХ, УСТГАХ

Хэрэглэгч бүртгэл үүсгэхдээ оруулсан хувийн мэдээллээ засах, өөрчлөх, устгах боломжтой. Энэ тохиолдолд платформд нэвтэрч, дэлгэцийн профайл цэснээс Хувийн мэдээлэл цэсрүү орж, зохих өөрчлөлтийг хийх боломжтой. Хэрэв танд ойлгомжгүй зүйл, асуудал тулгарвал ХОС ЖИНЧИН ЭКСПРЕСС”ХХК-ийн 7734-6666 дугаарт ажлын өдөр, ажлын цагаар холбогдож тусламж авна уу. Бид энэхүү Нууцлалын бодлогыг засаж, сайжруулахдаа Хэрэглэгчдэд заавал мэдэгдэх үүрэггүйгээр түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Нууцлалын бодлоготой цаг тухай бүрт танилцаж байх нь Хэрэглэгчийн үүрэг болно. Нэмэлт, өөрчлөлтийг үл хайхран www.jinchin.mn платформыг ашиглах нь таныг энэхүү Нууцлалын бодлогыг урьдын адил хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

Бараа олгох цэг, Оффисийн хаяг
БЗД 14-р хороо, Халдвартын эцсийн буудлын зүүн тал 3 давхар шилэн объект JINCHIN.MN BUILDING
Бараа олгох цэг, Оффисийн хаяг
БЗД 14-р хороо, Халдвартын эцсийн буудлын зүүн тал 3 давхар шилэн объект JINCHIN.MN BUILDING
© 2023. Хос Жинчин Экспресс ХХК
© 2023. Хос Жинчин Экспресс ХХК